banner

Хонда Авто Төвөөс жолооч нартаа авто машины шатахуун зарцуулалтыг багасгах зөвлөж

2024-05-31

Хонда Авто Төвөөс жолооч нартаа авто машины шатахуун зарцуулалтыг багасгах зөвлөжүүдийг хүргэж байгаа билээ. Зөвлөмж-2 Шинэ очлуурыг авах Очлуур нь 10000-40000 вольт бүхий өндөр хүчдэлээр очны байнгын ниргэлт үүсгэж ажилладаг тул өвлийн хүйтэнд бензиний дутуу шатснаас үүсэх нүүрстөрөгчийн тунадас, тортог зэрэг нь очлуурын оч үүсгэх үйл явцад нөлөөлж муутгадаг юм. Очлуур нь өвлийн хэт хүйтэнд хөдөлгүүрийг асаах, бензиний дутуу шаталт хэт ихэссэн зэрэг тохиолдолд тогтоосон хэмжээнээсээ өмнө муудаж хэвийн бус ажиллагаатай болж бензин зарцуулалтыг ихэсгэдэг.