banner

Эрхэм Honda Машин хөлөглөгч жолооч нар минь дөн өвлийн есөн ес ихэллээ шөндөө -35 хэм хүрч байна.

2024-05-31

Эрхэм Honda Машин хөлөглөгч жолооч нар минь дөн өвлийн есөн ес ихэллээ шөндөө -35 хэм хүрч байна. Хэдий Хонда хөдөлгүүр хүйтэнд асалт маш сайн ч гэсэн та дараах зөвлөмжийг маш сайн шалгаарай 1. Хөдөлгүүрийн тос солиулах. Монгол орны өвлийн улирал маш хүйтэн (шөнөдөө ид хүйтэн -28 хэмээс -54 хэм хүртэл) байдаг тул жолооч бүр өвлийн эд хүйтэн болохоос өмнө тосоо солиулах хэрэгтэй байдаг. Tосоо солиулахдаа Бүтэн Синтетик тосыг сонгох хэрэгтэй. Орчин цаг үеийн авто машинууд бүтэн синтетик тос хэрэглэх шаардлагатай болсон. 2. Автомашины аккумуляторыг сайн шалгах -18 хэмээс доош болоход аккумулятор нь тахир голыг эргүүлэх чадвар нь буурдаг байна. Тиймд та бүхэн ид өвлийн хүйтэнд машин асахгүй байх эрсдэлээс хол байж баталгаатай сайн аккумлятортой байгаарай. 3. Хөргөлтийн шингэнийг шалгах Хөргөлтийн шингэний гол ач холбогдол нь хөдөлгүүрт хэт халсан үед хөргөх, мөн хөлдөхөөс хамгаалах үүрэгтэй. Хөргөлтийн шингэн нь улаан болон ногоон өнгийн гэж байдаг. Шингэнийг хооронд нь сольж болохгүй. Нэмэх тохиолдолд өнгө дагуу хөргөлтийн шингэнийг нь хийх ёстой. Ер нь болж өгвөл үйлдвэрлэгчээс заасан хөргөлтийн шингэнийг ашиглахыг зөвлөдөг. Зөвхөн хөлдөх хэмийг нь харж дурын шингэн хийвэл хөдөлгүүрийн эд анги зэврэх, өнгөр тогтох, усны насосын сэнс зэврэх зэрэг гэмтэлд хүргэдэг. Таны машинд ямар хөргөлтийн шингэн тохирохыг мэргэжлийн хүнээс асууж тодруулаарай. 4. Салоны шүүр болон моторын шүүрийг солих Зун хэрэглэсэн шүүр нь тоосноос болж бохирдсон байдаг болохоор өвөл таны машины салон доторхыг сайн дулаацуулж чадахгүй цантах мөн цэвэр агаар орж ирэхгүй байдаг. Харин моторын шүүр бохирдсоноор хөдөлгүүрт хангалттай сайн агаар орж чадахгүйгээс болж хөдөлгүүрийн хүч сулрах, шатахуун зарцуулалт ихэсдэг. 5. EGR - Болон холимгийн хаалт бохирдол хөдөлгүүр асалтанд их нөлөөлөх болно. Япон улсад Үйлдвэрлсэн Honda Green Ultra Тос таны машины Хөдөлгүүрийг бүрэн хамгаална. Та Үйлчилгээ авхыг хүсвэл